Сумын Засаг даргын Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд сургалтанд хамрагдлаа


2019 оны 3 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд сумын Засаг даргын Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад улсын үзлэгт бэлтгэх анхаарах асуудал, баримт бичиг зохион бүрдүүлэх, найруулга зүйн шаардлага, иргэдийн өргөдөл, гомдлын мэдээ, тайлан гаргахад анхаарах асуудал, баримт бичгийн найруулга зүйн шаардлага, архивын баримтад улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх журмын хэрэгжилт, хөтлөх хэргийн нэрийн жагсаалт үйлдэх, тоо бүртгэлийн үндсэн баримт бичгийн хөтлөлт, мэргэшлийн зэргийн материал бүрдүүлэх, шагналын журам, тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх, ашиглах журам, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх шинэчлэгдсэн программын талаар сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтад 20 албан хаагч оролцов. Мөн сургалтаар архивын баримтын данс, бүртгэл, түр хадгалах хадгаламжийн нэгжийн бүртгэл, устгах хэргийн актыг зааврын дагуу үйлдсэн байдал, архивын баримтыг хүлээн авах, хадгаламжийн нэгж бүрдүүлэх талаар багаар ажиллуулан дадлага ажил хийлгэснээр тус сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Алтайн салхинаас сонордсон: Хас овогтой Гансүхийн Хосбаяр
  
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан:
Алтайн мэдээ