Бага эмч нар номын дуу сонсож байна




Дэлхийн Зөнгийн “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” тусгай төслийн санхүүгийн дэмжлэгтэй  “Бага насны хүүхдийн хооллолт, өсөлт хөгжилт ” сургагч багш бэлтгэх  бага эмч нарын 2 өдрийн сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс зохион байгуулж сум, өрхийн бага эмч нийт 29 хүн хамрагдаж байна. Манай улсын бага насны хүүхдийн эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлтүүд, ялангуяа эхийн сүүгээр дагнан хооллолт, эхийн сүүгээр хооллох хугацаа буурч байгаа хэдий ч нэмэгдэл хооллолтын дадал төдийлэн сайжрахгүй байна. Тухайлбал, Үндэсний Статистикийн Газрын зохион байгуулсан “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2013” дүнгээр бага насны 47.1 хувь эхийн сүүгээр дагнан хооллодог, 71.1 хувь төрсний дараа 1 цагийн дотор ангир уургаа амласан, 82.5 хувь 1 нас хүртлээ, 52.9 хувь 2 нас хүртлээ эхийн сүүгээр хооллож байна. Түүнчлэн хүүхдийн нэмэгдэл хоолны нэр төрөл цөөн, бантан, тараг, хүүхдийн будааны агшаамал, гэрийн хоолоор хязгаарлагдаж, нийт хүүхдийн 30.7 хувь насандаа тохирсон давтамжтай хооллодоггүй, 53 хувь хангалттай тооны нэр төрлийн хоол, хүнс идэж чадахгүй байгааг илрүүлжээ.
Бага насны хүүхдийн дунд тохиолдож буй бичил тэжээлийн дутал нь тэдний хэрэглэж буй хоол хүнсний нэр төрөл, давтамж цөөн, нийт хүн амын хүүхдээ дадал (хооллох тоо цөөн, хүүхдэд өгч байгаа хүнсний нэр төрөл хангалтгүй, нэг удаад өгөх хоолны хэмжээ бага) хангалтгүй байдагтай шууд холбоотой байгааг судлаачид илрүүлсэн байдаг.   
Иймд сум, өрхийн эрүүл мэндийн төвийн бага эмч нарын хүүхдийн хооллолтын талаарх мэдлэг, зөвлөгөө өгөх ур чадварыг дээшлүүлэх, хүүхдийн өсөлтийн хяналтыг сайжруулах улмаар бага насны хүүхдийн эцэг эх, асрамжлагчдын хүүхдээ хооллох дадал болон хүүхдийн өсөлтийн хяналтанд хамралтыг сайжруулах шаардлагатай юм  байна.
ЭМГ-ын мэргэжилтэн Ш. Майнбаяраас тодрууллаа.



Алтайн салхинаас сонордсон: Хас овогтой Гансүхийн Хосбаяр

  

Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан:
Алтайн мэдээ