2019.04.23 Билгийн тооллын 19 Хаврын адаг шар луу сарын таван шар мэнгэтэй цагаан бар өдөр



-Аргын тооллын 4 сарын 23. Мягмар (Ангараг) гараг / 2019 /
-Билгийн тооллын 19, цагаан бар, хонгорцог-17 од, мод суудал, 5 шар мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:49-19:52
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах маш сайн. Гэвч бич, тахиа, могой, морь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Морь, нохой, бар, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Цацал өргөх, эм найруулах, ном эхлэн заалгах, худаг малтах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдахад муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч: Л.Тэрбиш
  
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан:
Алтайн мэдээ