2019.04.25 Билгийн тооллын 21 Хаврын адаг шар луу сарын гурван хөх мэнгэтэй хар луу өдөр




-Аргын тооллын 4 сарын 25. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 21, хар луу, суулга-19 од, гал суудал, 3 хөх мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:46-19:55
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин тусах цээрлэвэл зохилтой.
-Хулгана, бич, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, луу, хонь жилтнээ сөрөг муу.
-Замд явах, тариалан тарих, эрхшээх үйл, сургуульд сурах, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, бэрийн үйл, төрөх, буяны үйл, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Цэрэгт мордох, модоор юм хийх, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, бэрийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч: Л.Тэрбиш
  
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан:
Алтайн мэдээ