2019.04.28 Билгийн тооллын 24 Хаврын адаг шар луу сарын есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр



-Аргын тооллын 4 сарын 28. Ням (Адьяа) гараг / 2019 /
-Билгийн тооллын 24, хөхөгчин хонь, тооно-22 од, огторгуй суудал, 9 улаан мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:40-19:59
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах муу цээрлэвэл зохилтой.
-Туулай, гахай, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, анд нөхөр болох, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, мал гадагш өгөх, ажилчин авах, мал адгуус муулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, равнай үйлдэхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.

Зурхайч: Л.Тэрбиш 
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан:
Алтайн мэдээ