2019.04.29 Билгийн тооллын 25 Хаврын адаг шар луу сарын найман цагаан мэнгэтэй улаан бич өдөр





Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Наран ургах, шингэх: 05.40-20.00
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Ус
      Аргын тооллын 4 сарын 29, Сумъяа гараг. Билгийн тооллын 25, Чөдөр одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Зурхайч: Л.Тэрбиш 
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан:
Алтайн мэдээ