Алтайчууд арлын Японд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдлээ




Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд  2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Япон улс руу үндсэн болон гэрээт нөхцөлөөр ажиллах хүч гаргах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа зохион байгуулагдаж өндөрлөв. Япон улсад ажиллах нөхцөлийг бүрдүүлэхдээ  Япон хэлний сургагч багш нарыг сонгон шалгаруулж сургалтын төв байгуулан шалгалтын босго оноо хангасан хүмүүсийг тоо харгалзахгүй явуулах ач холбогдолтой юм байна.

       Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг дарга С.Гансэлэм, аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, нөгөө талаас "Фүкүтоми Би Жи Ай интернейшнл" ХХК-ий захирал Ж.Эрдэнэбулган, "Фүкүтоми Би Жи Ай интернейшнл" ХХК-ий Япон хэлний багш Э.Цэрэнбал нар оролцсон бөгөөд хамтран ажиллах санамж бичигт аймгийн Засаг дарга С.Гансэлэм, "Фүкүтоми Би Жи Ай интернейшнл" ХХК-ий захирал Ж.Эрдэнэбулган нар гарын үсэг зурлаа.

Алтайн салхинаас сонордсон: С.Очиртөмөр
  
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан: