Улсын олимпиадын түрүүгээр Говь-Алтайн багш тодров




 Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Улсын төрөлжсөн олимпиадын 2-ийн давааг 14 судлагдахууны 62 төрлөөр зохион байгуулж тус олимпиадад 988 сурагч, 644 багш оролцсон бөгөөд техник технологийн 3-ын давааны олимпиадад оролцсон багш нараас Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн багш Ж. Энхбаатар Улсад тэргүүн байр,ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Б. Хишигбаяр гутгаар байр, Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн сурагч  Б. Анударь тав дугаар байр, биологийн Улсын олимпиадад  3 дугаар сургуулийн багш Д.Тунгалаг тусгай байр эзэллээ.  

       Шагнал гардуулах арга хэмжээ аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд болсон бөгөөд аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Засаг даргын орлогч Ж.Ганбат нар оролцож үг хэлсэн бол УИХ-ын гишүүн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны Ш.Раднаасэд, 04 дүгээр сарын 29-нд аймагт ажиллах үеэр багш сурагчдад амжилт хүсч, шагналыг гардуулав.

Дашрамд сонирхуулахад УИХ-ын гишүүн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд улсын төрөлжсөн олимпиадын сурагчийн 30 төрөл, багшийн 14 төрлийн олимпиадын эхний 3 байранд шалгарсан 90 сурагч,  43 багшийг нийт 7 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн юм байна.

Алтайн салхинаас сонордсон: С.Очиртөмөр
 
 
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан:
Алтайн мэдээ