“ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР -2019” АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ



“Үндэсний бичиг үсгийн баяр-2019” арга хэмжээ 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Нийтийн номын сангийн уншлагын танхимд зохион байгуулагдлаа. Арга хэмжээг Болвсрол, соёл урлагийн газрын мэрэгжилтэн Н.Жаргалсайхан, Нийтийн номын сангийн захирал Э.Оюунгэрэл нар нээж үг хэлсэн бол Хантайшир эрдэм цогцолбор сургуулийн сурагчид морин хуурын аялгуугаар хадган эгшиг барив.

баярын арга хэмжээний хүрээнд ЕБ-ын сургуулиудын бүтээлийн үзэсгэлэн болж 1, 2, 3, 4, 5-р сургуулиуд болон Анагаах ухааны лицей сургуулийн сурагчдын бүтээл тавигдан үзэгчид үзэж сонирхлоо.

Уран бичлэгийн уралдаанд 1,2,4,5, МСҮТ, Анагаах ухааны лицей сургуулийн сурагчид оролцсоноос I сургуулийн 11-а ангийн сурагч Б.Хишигбаяр 1-р байр, Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн 11-а ангийн сурагч Н.Нямдулам 2-р байр, Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн 11-а ангийн сурагч Э.Оюун-Эрдэнэ 3-р байрт тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Сургуулиудын сурагчдын бүтээлийн үзэсгэлэнд 1-р байрт I сургууль, 2-р байрт IV сургууль, 3-р байрт Хантайшир-Эрдэм цогцолбор сургууль тус тус шалгарлаа. 
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан:
Алтайн мэдээ