Алтайн адууны угшлыг сайжруулах төсөл хэрэгжиж байна



Өндөр Алтай нутгаар овоглосон улс төрч бизнесмэнүүд нэгдэж нутгийнхаа адууны үүлдэр угсааг сайжруулахаар гар сэтгэл нийлцгээжээ. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрөлх Алтай төрийн бус байгууллагын тэргүүн Д. Амарбаясгалангийн санаачилгаар аймгийн адууны үүлдэр угсааг сайжруулах азарга гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Уг үйл ажиллагаанд Макс группын ерөнхийлөгч, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, Монгол улсын тод манлай уяач Д. Ганбаатар, Зам тээврийн сайд Б. Энх – Амгалан, МУ-ын начин уртын дуучин Эрхэмбаяр нар оролцлоо.

Хурдан удмын азарганууд нь Монголын алдарт хүлэгч, уяачдын адуун сүргээс ирсэн бөгөөд тухайлбал манлай уяач Бандгай хэмээх Ганхуяг, тод манлай уяач Д. Ганбаатар нарын хурдан буянууд ажээ. Эдгээр азаргануудыг багийн төлөөллүүд сугалах зарчмаар авч багийнхаа адуун сүргийн үүлдэр угсааг сайжруулах юм байна. Энэ ажил цаашид өргөжин сайн үүлдрийн бух болон хуц авчрах төслөөр хүрээгээ тэлнэ хэмээн Төрөлх Алтай ТББ-ын тэргүүн Д. Амарбаясгалан хэлэв.    

  
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан: