Дорнын зурхай 2019.05.29




Билгийн тооллын : 25
Зуны тэргүүн шарагчин могой сарын таван шар мэнгэтэй улаан бар өдөр
Аргын тооллын: 2019.5.29, Лхагва гараг
Наран ургах шингэх: 5.00-20.37
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.

Алтайн хязгаараас сонордсон: Хас овогтой Гансүхийн Хосбаяр



Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан:
Алтайн мэдээ