Өрнийн зурхай 2019/05/29




Хонь

Танд тохиолдсон хувийн хэцүү асуудал ард хоцорно. Ихэнх хүмүүст од эрхсийн нөлөөгөөр өмнө нь тохиолдоод байсан саад тотгорууд нь алга болох болно. Таны хүсэл мөрөөдлийн зааг хязгаар илүү тэлж өсөх бололтой. Мөн таны ажлын бүтээмж өндөрсөх тул илүү ихийг хийж бүтээх эрмэлзэл ихэснэ. Гэр бүлдээ цаг зав гаргаж байх нь ажилдаа улайраад мартаж болохгүй үүрэг хариуцлага байх болно.

Үхэр

Амьдралд тохиох санамсаргүй учрал эсвэл ямарваа нэг төлөвлөгдөөгүй уулзалт танд ихийг бодогдуулах өдөр. Магадгүй та амьдралаа орвонгоор нь өөрчлөх шинэ хайр дурлалтай учрах ч юм билүү. Хол газар сурч амьдрахаар явах шийдвэр гаргаж магадгүй. Танд улс орны нийгмийн байдалд ихээхэн өөрчлөлт орох гэж буй мэдээлэл олдоно.

Ихэр

Өнөөдөр ямар ч ажил хийсэн болгоомжтой байхаа бүү март. Хэт яарах нь алдаа авч ирж магадгүй. Ялангуяа тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй ажиллах бол анхаарлаа сайн төвлөрүүл. Гэр бүлийн асуудал дээр өөрийн гаргасан алдааг хүлээн зөвшөөрч сур. Замын хөдөлгөөнд оролцохдоо сонор соргог бөгөөд анхааралтай байх хэрэгтэй. Архи согтууруулах ундаанаас холуур яв.

Мэлхий

Од эрхэс таатай байрлал руу дөхөж байгаа хэдий ч хэт мэдрэг байдал мэлхийн ордныхон сэтгэл санаагаар тогтворгүй байхад хүргэнэ. Өнөөдөр тайван тогтвортой зан өөрчлөгдөх бололтой. Хувийн харилцаа болон хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд таныг яарч сандарсан байдалд аваачина. Иймээс гэр бүлийн зардалдаа сайн тооцоо хий. Шийдэж чадаагүй хэрэгцээ байдлыг хурцатгана.

Арслан

Өрсөлдөөн тэмцэл нь таныг илүү өдөөж, ажил мэргэжлээрээ цааш ахихад хүргэнэ. Амжилт олсон зарим нэг алхмууд танд таалагдах болно. Өнөөдөр хариуцлагатай үүрэг хүлээх санал ирвэл хүлээж аваарай. Олох амжилт хүрэх арга зам хоёр таны нэр хүндийг өсгөх болно. Та нар өөртөө итгэлтэй хүмүүс тул аливаа сорилтыг дуртайяа хүлээн авах бололтой.

Охин

Хөрөнгө санхүүгийн асуудал таныг ороох болно. Хэдийгээр та мөнгөний асуудалтай байгаа ч одоо үүсээд байгаа байдлаас алдаагаа олж засах нь үнэхээр хэрэгтэй байна. Та зардлаа багасгах,  мөнгөө хэмнэх аргыг заавал олох хэрэгтэй. Өнөөдөр хүмүүстэй эд хөрөнгийн асуудлаар хэлэлцээр хийх өдөр биш бололтой.

Жинлүүр

Ажлын салбар болон чиглэлийг өөрчлөх гэсэн санааг тань хамтрагч нар хүлээн авах хандлагагүй байна. Хурал уулзалтанд оролцох хүмүүс санхүүгийн асуудлаа шийдвэрлэх гарц олж харж магадгүй. Гэр бүлийн харилцаанд хүндрэл гарна. Хатуу чанга, зүрх зүсмээр үгнүүдийг амнаасаа унагах хэрэггүй. Хожим уучлал гуйгаад ч шархалсан сэтгэл эдгэхгүй бололтой. Гэр бүлийн хэрэгцээ таны үүсээд байгаа санхүүгийн асуудалд нэрмээс болох тул хэрэгцээгүй зүйлсийг худалдан авахаас зайлсхий.

Хилэнц

Аливаа ажлыг нягтлан судлах үйл ажиллагаа бүтэмжтэй байна. Од эрхсийн эерэг нөлөөг ашиглан оюутан, судлаач болон шинжээчийн ажилтай хүмүүс энэ өдөр үр бүтээлтэй ажиллах боломжтой. Танд эрч хүч хангалттай байх тул хайр дурлалд сэтгэл хөдөлгөм үйл явдал тохионо.  Ганц бие хүмүүс хүчтэй дурлах магадлалтай тул таалагдсан хүндээ аль болох тайван болгоомжтой ханд.

Нум

Ямар нэг зарга, маргаанд хэтэрхий их оролцох хэрэггүй. Худалдаа наймаанд зарлага нь орлогоосоо давж магадгүй. Эрүүл мэндийн асуудал нь учир шалтгааныг олж, байгалийн гаралтай эмчилгээний бүтээгдэхүүн хэрэглэснээр хялбар шийдэгдэнэ. Хэтэрхий их санаа зовсноос болж шаналж байгаа бол бясалгал хийх нь таны эрүүл мэндийг сайжруулж, оюун санааг амар тайван болгоно.

Матар

Оюутан болон судлаач матрынхан хичээл сурлагандаа шамдах өдөр. Хэрвээ таны удахгүй эхлэх амралтын төлөвлөгөөнд ямар нэгэн таагүй зүйл гарвал маш их сэтгэлээр унах бололтой. Өөрийгөө хэт шахалгүй бас сэтгэлээр бүү шаналаарай. Сэтгэл зовоосон бүх асуудлуудаа мартан урдаа тавьсан зорилгоо л бодохыг хичээ.

Хумх

Хувийн санхүүгийн байдал ойлгомжгүй байна. Та зарим худалдаа наймаа хийхийг үнэхээр хүсэх болно. Гэхдээ энэ нь зайлшгүй шаардлагатай л бол хий. Шаардлагагүй бол мөнгөө хэмнэ. Зарим хүмүүс хууль шүүхийн асуудал шийдвэрлэх хэрэгтэй болно. Өртэй хүмүүст хугацаа хэтэрсэн тооцоогоо төлөх шаардлага гарч магадгүй.

Загас

Зарим хүмүүс энэ өдөр ашигтай бизнес эхэлж болох юм. Та аливаа эрсдэлтэй ажлаас аз хожно. Танд одоогийн байдлыг өөрчлөх шинэ төлөвлөгөө хэрэгтэй бололтой. Санхүүгийн талаарх мэдлэгээ тэлэх нь танд шинэ хүсэл сонирхол, шинэ төсөл бий болгоно. Аливаа амжилтын үндэс итгэл үнэмшил гэдгийг тархиндаа бат суулга.

Алтайн хязгаараас сонордсон: Хас овогтой Гансүхийн Хосбаяр
  
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан:
Алтайн мэдээ