Дорнын зурхай 2019.05.31



Зуны тэргүүн шарагчин могой сарын гурван хөх мэнгэтэй шар луу өдөр

    Аргын тооллын: 2019.5.31, Баасан гараг
    Билгийн тооллын: 27
    Наран ургах шингэх: 4.58-20.38
    Үс засуулбал: Өлзийтэй сайн
    Барилдлага: Үл тохирох
    Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.


Зурхайч: Л.Тэрбиш\

Алтайн хязгаараас сонордсон: Хас овогтой Гансүхийн Хосбаяр
  

Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан:
Алтайн мэдээ