Дорнын зурхай 2019.06.05


-Аргын тооллын 6 сарын 5. Лхагва (Буд) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 2, харагчин тахиа, хэрцгий охин-5 од, суудал шороо, мэнгэ 7 улаан, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:55-20:46. 
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл болох маш муу цээрлэвэл зохилтой.
-Үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Тушаал дэвших, равнай үйлдэх, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мэргэ төлгө тавих, эм найруулах, насны хүчийг арвижуулах, усан засал, худалдаа наймаанд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, хатуу үйл ажил хийх, лам болох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
  Зурхайч: Л. Тэрбиш
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан:
Алтайн мэдээ