“Зүүн хойд азийн залуу удирдагч форум-2019" бүртгэл сунгагдлаа





Говь-Алтай  аймаг нь Зүүн хойд Азийн Нутгийн Захиргаадын холбооны гишүүн болж, хамтран ажилладаг. Улмаар холбооноос жил бүр зохион байгуулдаг  “Зүүн хойд Азийн залуу удирдагч 2019” форум нь энэ жил ОХУ-ын Красноярскын хязгаарын захиргаатай хамтран Зүүн хойд Азийн ирээдүйн талаар өргөн хэлэлцүүлэг явуулж, залуучуудын Зүүн хойд Азийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, хариуцлагатай удирдагч, манлайлагч болгон төлөвшүүлэх зорилготойгоор зохион байгуулахаар боллоо. Форумд аймаг бүрээс 2 залуу оролцох тул оюутан, залуус та бүхнийг шалгаруулалтад урьж байна.

Форум зохион байгуулагдах хугацаа: 2019.07.09(Мягмар)~ 07. 15(Даваа)

Форум зохион байгуулагдах газар: ОХУ-ын Красноярск хязгаар, BIRYUSA зуслан

Сэдэв : “ Зүүн Хойд Азийн түүхэн харилцаа ба ирээдүй ”

Форумын зардал: Онгоцны нэг талын зардал болон арга хэмжээний хугацаанд гарах байр, хоолны зардлыг форум зохион байгуулагч тал хариуцна.

Оролцогчдод тавигдах шаардлага:

     Англиар чөлөөтэй ярьдаг оюутан, залуучууд мөн хувийн салбарт 5-с доошгүй жил ажилласан 29 хүртэлх насны залуус
    Нийгмийн идэвх зүтгэлтэй, аливаа ажилд бусдыгаа манлайлан оролцдог.

Шалгаруулалтад ирүүлэх материал:

    Товч анкет  /англи, монгол хэлээр/
    Гадаад паспортын хуулбар
    Харьяа байгууллага / сургууль, албан байгууллагын тодорхойлолт/
    “ Зүүн Хойд Азийн түүхэн харилцаа ба ирээдүй ” сэвдээр эссэ бичих  /англи, монгол хэлээр/

Шалгаруулалтын бүртгэл:

2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 05 дугаар сарын 29-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын 111 тоотод материал хүлээн авах байсан бол бүртгэл 2019.06.08 хүртэл хойшлогдлоо.
 Залуус та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
           Холбоо барих утас: 70483465   99130161

           Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газар

 
Алтай хязгаараас сонордсон: Хас овогтой Гансүхийн Хосбаяр


  
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан:
Алтайн мэдээ