Залуу эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөрийн хаалт боллоо



Залуу эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөрийг Залуучууд хөгжлийн төв, Гоо даль групп, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ санаачлан 4 дүгээр сарын 1-ний өдөр эхэлсэн бөгөөд гэртээ хүүхдээ хардаг залуу ээжүүд энэ хөтөлбөрт хамрагдаж 2 сарын хугацаанд хувь хүний хөгжлийн сургалтуудад амжилттай суралцаж 2019.06.01-нд Хүүхэд гэр бүл залуучууд хөгжлийн газрын бүжгийн зааланд хаалтаа хийлээ. Тус хөгжлийн сургалтуудад бүжгийн сургалт, хувь хүний хөгжлийн сургалт, Иог, Сэтгэл зүйн сургалт, Ангил хэлний сургалт, Гоо зүйн сургалтууд орсон бөгөөд 8 ээж суртгалтаа төгсөж сертификатаа гардан авлаа. Мөн түүчлэн 8 гоо бүсгүйг Хүүхэд гэр бүл залуучууд хөгжлийн газрын дэргэдэх "Хөгжилтэй Андууд" зусланд 3 хоног амрах,  "Залуус фитнес клубт 2 сар хичээллэх эрхийн бичгээр урамшуулав. Тэд хөтөлбөрийнхөө төгсгөлд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд, өрх толгойлсон  7-10 ээжийг тогтмол ажлын байраар хангаж, 20-40 хүүхдийн амьжиргааг баталгаатай болгож, амьдралын чанарыг нэмэгдүүлэх зорилготой "Ээжүүд гэрэлт Ирээдүйн төлөө" сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулсан. Энэхүү аянд одоогоор 120 гаруй сайхан сэтгэлт хүмүүс, төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдсэн бөгөөд 7 дугаар сарын 1-ний өдөр дуусгахаар хичээн ажиллаж байна.   .
 
Алтай хязгаараас сонордсон: Хас овогтой Гансүхийн Хосбаяр


  
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан:
Алтайн мэдээ