Өрнийн зурхай 2019/06/05


Хонь

Энэ өдөр та зорилгоо ухамсарласан байх тул тун завгүй байна. Их ажил гүйцэтгэснээр цаг маш хурдан өнгөрөх болно. Гэхдээ өөрийгөө тайвшруулж, төвлөрүүлэх цаг хугацаа гаргаарай. Та олон түмний санал бодлыг илүү их анхаарах хэрэгтэй болно. Учир нь од эрхсийн нөлөө таны ажил мэргэжлийн байр сууринд  хандаж байна. Ажил дээрээ юунд анхаарал хандуулах хэрэгтэйг сайн бод. Та эрх мэдэл бүхий хэн нэгэнтэй санал нийлэхгүй байсан ч өөрийн үзэл бодлоо хадгал.

Үхэр

Өөрийгөө үнэлэхдээ шударга хандаж чадвал ялалт байгуулахад ойрхон байна. Хүсэл зорилгодоо ухамсартай, залууртай хандах нь зөв сонголт хийхэд тусална. Хэрвээ хэн нэгэнтэй таагүй харилцаатай байгаа бол зарим энгийн зүйлсийн талаар ярилц. Таны ойр дотнын хүн зүгээр л асуудлаас зайлсхийж байгаа бололтой.

Ихэр

Од гаргийн нөлөөгөөр оюун санаанд хүчтэй өөрчлөлт гарч, амьдралынхаа чиг хандлагыг тодорхойлоход дөхөм болно. Хувийн төсөлдөө сэтгэл хангалуун байгаа хэдий ч аливаад хүлээцтэй ханд. Тэвчээртэй байх нь таны давуу тал болно гэдгийг од эрхэс сануулж байна.

Мэлхий

Чухал гэрээ хэлэлцээр таны одоогийн болон ирээдүйн амьдралд үр шимээ өгөх болно. Таны ойр дотнын хүмүүсээс ирэх гомдол ихсэх болно. Анхаарлаа төвлөрүүлж хийх зүйлээ амжуулахдаа олон асуудал саад гарах болно. Тэвчээртэй болон зарим талаар хатуу байхад болно. Хүүхдүүд бага зэргийн асуудал үүсгэх ч аяндаа сайнаар шийдэгдэнэ.

Арслан

Урьд өдрүүдийн таатай байдал ерөнхийдөө үргэлжилнэ. Гэхдээ таны ажил хэрэгт ойр дотнынхон болон хамтран ажиллагсад тань саад болох бололтой. Өөрийн нарийн төлөвлөгөөг бусдаас нууцал. Тархи толгойн өвчин болон үе мөчний хүрэхээс өөрийгөө хамгаалж урьдчилан сэргийлээрэй.

Охин

Дуусгаагүй ажил хэргээ цэгцлэх өдөр. Хамт олны харьцаа халуун дулаан байна. Таны шинэ зүйлд хурдан дасах чадвар тань амжилтад хүрэхэд дэм болно. Шинэ хүмүүстэй танилцах нь сайн. Таны ажлыг дэмжин туслах ивээн тэтгэгч ч байж болно.

Жинлүүр

Шударга бус хүмүүстэй харилцах нь олон таагүй явдлуудын эхлэл байх магадлалтай. Бэрхшээлтэй асуудлыг шийдэх гэж улайрах хэрэггүй. Гэмтэж бэртэхээс өөрийгөө хамгаал. Ажлын багаж хэрэгсэлтэй харьцахдаа болгоомжтой бай.

Хилэнц

Од эрхсийн нөлөө ивээлтэй байна. Эрч хүчийг зөв ашигла. Өөрийн дуртай төсөл, үйл ажиллагаандаа оролцвол гарах үр дүн нь өндөр байна. Хайр дурлал тань танд эрхэм нандин байх болно. Хайртай хүнтэйгээ хамтдаа байвал жаргалтай байх нууцлаг газар оч. Бүтээлч санаагаа ажилдаа сайнаар ашиглаж чадах өдөр.

Нум

Од эрхсийн зүрх сэтгэлд үзүүлэх нөлөө хүчтэй байна. Хайрын романстай холбоотой асуудал хөндөгдөнө. Өнгөрсөн түүх дахин ил гарч ирнэ. Хуучин амраг эргэн ирэх нь танд аз жаргал гэхээсээ илүүгээр саад бэрхшээл авчирна. Та таагүй нөхцөл байдлыг зохицуулах чадвартай байх хэрэгтэй. Хамт байгаа хүмүүс итгэл найдвар төрүүлнэ.

Матар

Та зарим талаар азгүй байж гомдож буй бол од гарагийг бүү зэмлэ. Өөрийн дуртай зүйлээ л хийж тайван бай. Гэр бүлдээ анхаарал тавьж ойр дотныхоо хүмүүсийн асуудлыг шийдэх хэрэг гарна. Та хүнд нөхцөл байдлыг шийдвэрлэж чадахгүйдээ санаа зовох хэрэггүй. Та энэ бүхнийг тун удахгүй шийдвэрлэж чадна. Найз нөхөд хамаатан садантайгаа уулзаж халуун дулаан яриа дэлгэ. Хэрэглэж буй хоол хүнсэндээ анхаарч, архи дарсыг бүү хэтрүүл.

Хумх

Та бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд өнөөдөр нэлээд хүч зарцуулах хэрэгтэй болно. Зорилгодоо хүрэх гэж тууштай алхам хийж магад. Гэвч хэт эрч хүчтэй байх нь хамтран ажиллагч болон бусад ажилчдын дунд асуудал үүсгэнэ. Бусдын сэтгэл санааг ойлгож мэдэр. Мөн тохиромжгүй цагт буруу хүнд буруу зүйл ярихаас болгоомжил.

Загас

Бүтээлч хандлага үр ашигтай ажиллахыг дэмжсэнээр санхүүгийн асуудалдаа санаа зовох байдал үгүй болно. Таны сонирхож байгаа зарим ажил хэрэгт өөрчлөлт гарах нь мөрөөдлийг тань биелүүлэхэд тустай. Та өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж, түнштэйгээ хамтран ажиллах нь таны харилцаанд маш чухал өдөр.


Алтайн хязгаараас сонордсон: Хас овогтой Гансүхийн Хобаяр

  
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан:
Алтайн мэдээ