Говь- Алтай аймгийн МСҮТ-ийн 2009 оны төгсгөчдийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн эхэллээ




Өнөөдөр буюу 2019.06.05 өдөр Говь- Алтай аймгийн МСҮТ-ийн 2009 оны төгсгөчдийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнд 1953-2003, 2001-2010, 2011-2019 оны  эрэгтэй,  эмэгтэй нийлсэн 10 багийн 70 орчим  төгсөгчид өрсөлдөж байна. Тэмцээний шүүгчээр МСҮТ-ийн биеийн тамирын багш Т. Баасандорж ажиллаж байгаа бөгөөд уг тэмцээний зорилго нь сургуулийн түүхийн ном гаргах гэж байгаатай холбогдуулан сургуулийн үйл ажиллагааг суртачлах, төгсөгчид сургуулиараа бахархах, найз нөхөдтэйгээ уулзах, хүүхэд насны дурсамжаа сэргээх, төгсөгчдийн эргэх холбоог бий болгоход орших ажээ.

Дашрамд сонирхуулахад тус тэмцээн цаашид уламжлал болон явагдах бөгөөд дараа жил зохион байгуулах оны төгсөгчдийг тэмцээний үеэр тодруулан батламж олгох юм байна.

Алтайн хязгаараас сонордсон: Хас овогтой Гансүхийн Хосбаяр 
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан: