Өрнийн зурхай 2019/06/06


   
 
Хонь

Эргэн тойрны уур амьсгал сайн байх тааламжтай өдөр. Хэн нэгэн холоос зочлон ирэх магадлалтай. Ажил хэргийн уулзалттай тохиолдолд эргэн тойрноо цэвэрлэн, хэрэггүй зүйлсүүдээ гаргаж хаяарай. Таны болон ажлын орчны харагдах байдал өнөөдрийн хандлагад тэр чигт нь нөлөөлөх болно. Гэр бүлдээ ч тайван тухтай орчин бүрдүүлэхийг хичээ. Хүүхдүүдийн аар саар асуудлыг дэвэргэн гэр дүүрэн шуугиан тарих хэрэггүй.

Үхэр

Бизнесийн болон хувийн карьер хөөж байгаа хүмүүст том боломж нээгдэж байна. Од эрхсийн нөлөөлөл таны амбицтай байдалд илүү түлхэц болж байна. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийх болон тохиролцоо явуулахад хамгийн тохиромжтой цаг бөгөөд нааштай хариу эерэг байдлыг танд авчрах болно. Өөрийгөө хурцалж эдгээр боломжуудыг хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд ашигла.

Ихэр

Өнөөдөр хайртай хосууд байгалийн сайхнаар аялж зүрх сэтгэлээ бие биедээ илэрхийлэхэд гайхалтай сайхан өдөр юм. Ойр дотнынхондоо чадах бүхнээрээ тусал. Цэвэр агаар сэтгэлийн санааг тань сайхан болгоно. Эрүүл мэнд сайжирна. Хууч өвчин эдгэж байна.

Мэлхий

Од эрхсийн нөлөөлөл танд өөрийнхөө хувийн амьдралд сүүлийн үед тохиолдоод байгаа асуудал дээрээ анхаарлаа төвлөрүүлэхэд тус болно. Асуудлыг ул суурьтай авч үзэх хэрэгтэй болж байна. Таны хүчин чармайлт, эрч хүч нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг зөв цагт нь хэрэгцээтэй үйл ажилд зарцуулахыг зөвлөж байна. Өөрийн дуртай ажлаа хийх нь үр бүтээлтэй боловч эрсдэлтэй нөхцөлд орох гэж зүтгэх нь дэмий зүйл болно. Ялангуяа мөнгө их үрэх бол бүр ч хэрэггүй.

Арслан

Өнөөдөр байгаль дэлхийн өнгө илүү нөлөө үзүүлэх учир та зүрх сэтгэлийнхээ юу хүсэж байгааг хийхэд таатай. Урин дулаан сайхан цагт тааламжтай мэдрэмж авчрах зүйлсийг өөртөө сонго. Энэ гайхалтай өдрийг өөртөө амар амгалан, баяр хөөр авчрах тэр зүйлд л зориул. Ихэнх хүмүүс тулгараад байгаа саад бэрхшээлээ хурдан арилгах тул орлогоо өсгөх болно. Гэр бүл ойр дотнынхныгоо хайрлах эрч хүч ундарна.

Охин

Таны амьдралын хурд нэмэгдэж эхэлнэ. Бүх зүйл хурдан өрнөж ямар ч зүйлийг удаашруулах боломжгүй мэт танд санагдана. Ажлын дадлага туршлага олоход цаг зориулах нь аюулгүй хандлага байна. Эрсдэл хийлгүй өөрийнхөө бодит, хашир байдлаа хэвээр хадгалж үлд. Аливаа зүйлийг хэтрүүлэн хийх байдлаа хязгаарла. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ харилцан яриа үүсгэх нь мэдлэг сонирхлыг нэмэгдүүлнэ.

Жинлүүр

Оддын зурлага таны эргэн тойронд үйл явдлаар дүүрэн байхыг билэгдэж байна. Гадаад явах хүмүүс элдэв саадтай учирч магад. Гэхдээ орлого сайжирна. Та гэртээ шинэ тавилгаа авах зэрэг нь дансыг улайлгаж магадгүй боловч танай гэр бүлийнхэн маш их аз жаргалтай байх болно.

Хилэнц

Өнөөдөр үр хүүхдүүддээ туc дэм үзүүлэх шаардлага гарна. Тэдний хүмүүжил сурлагын төлөө цаг заваа зарцуулах хэрэгтэй. Хэрвээ тэдэнд тусламж хэрэгтэй бол үнэнч найз зөвлөгч нь байгаарай. Таны авьяас чадвар өндөр байж бусдад юу хийж чаддагаа харуулна. Гэвч та мөнгө болон зугаа цэнгэлийн асуудлаас үүдэн найз нөхдөө алдаж болзошгүй. Учир нь та мөнгөө буцааж олж авах нь эрсдэлгүй хэмээн үзэж байна.

Нум

Эрүүл мэндээ бодож, биеийн дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой. Үүнийг өдөр тутмын мөрдлөгөө болго. Санхүүгийн хүндрэлтэй байгаа бол танд эерэг үр дүн авчрах төлөвлөгөө гаргаж болно. Том зүйлд санаа зовохоосоо илүү жижиг зүйлсийг сайн анхаар. Ингэснээр та бүх зүйлийг амархан хийж чадна.

Матар

Уран бүтээлч хүмүүс шинэ бүтээл дээрээ төвлөрөн ажиллана. Зураач урчууд үзэсгэлэн гаргах талаар бодно. Зохиолч матрынхан номоо хэвлэлтэд өгнө. Олдсон боломжийг ашиглахаа хир сайн мэдэхгүй байх нь онгод авьяастай төдий л хамааралгүй. Өөрийн олж чадахгүй байгаа чанарыг хүчээр тулгах хэрэггүй. Хамгийн гол нь урсгал дагаж хөвөлгүй зөн билгээ хүсэл сонирхлоо дага. Элдэв хууль шүүхийн хэрэг явдал харилцан буулт хийхэд хүргэнэ. Энэ өдрийг хамгийн дотнын найзуудтайгаа хамт гайхалтай сайхан өнгөрүүлж болно.

Хумх

Гэрээ хэлэлцээртэй холбоотой асуудлууд анхаарал татна. Өнөөдөр санхүүгийн шаардлагаар орлогодоо анхаарах хэрэгтэй байна. Энэ өдөр шийдвэрээ гаргахаас өмнө сайтар бодож үзэх хэрэгтэй. Аливаа амжилттай байгаа ажил хэрэгт ч шийдвэрлэх ёстой асуудлууд байна. Хэрвээ танд найз нөхөд тань өртэй бол хэзээ эргүүлж төлөх талаар нь асуу. Бизнес эрхлэгчид мөнгө зээлсэн хүмүүсийнхээ араас хөөцөлдөж өрөө төлөх боломжит байдлыг нь судлах хэрэгтэй.

Загас

Энэ өдөр таны эрч хүч ердийнхөөсөө бага зэрэг сул байна. Ажил хэрэгт төөрөгдөл гарах магадлал их байгаа тул анхааралтай байхыг хичээ. Сэтгэлээ тайван тогтуун байлга. Аливаад эерэгээр ханд, энэ нь таны хийх гайхалтай алхам байна. Хэрэв та хэлэх үгэндээ болгоомжтой байхгүй бол санаандгүй байдлаар үл ойлголцолд хүргэж болзошгүй. Эрүүл мэндээ анхаар. Хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулж, бүү хэтрүүл.

Алтайн хязгаараас сонордсон: Хас овогтой Гансүхийн Хосбаяр 
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан: