Франц улсын “Аксион Монголи” нийгэмлэгийн нүдний мэс заслын эмч нар Говь-Алтай аймагт ажиллаа




Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний кабинетад Франц улсын “Аксион Монголи” нийгэмлэг нь Говь-Алтай аймагтай хамтран ажиллах гэрээний дагуу Франц улсын “Аксион Монголи” нийгэмлэгийн Нүдний мэс заслын эмч Dr Rene FRITSCH, Jean Claude Villon, инженер Jin , орчуулагч Бат-Эрдэнэ, Халиунаа гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй баг  2019.05.27 - 06.02 хүртэл  ирж ажиллалаа.
Тус гэрээний зорилго нь Хүмүүнлэгийн төслийн хүрээнд нүдний өвчлөлийн оношлогоо, эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй нийлүүлэн, аймгийн хүн амд үзүүлж буй нүдний эмчилгээний тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах аж. Энэ хүрээнд амбулаторийн нүдний кабинетад үзлэгийн хараа шалгах, шил тааруулах автомат багаж болон биомикроскопи , линз метр, кератометр болон хэрэглэгдэх ширээ сандлыг хамт байрлуулж, мэс заслын тасагт нүдний хагалгааны микроскоп өгч нүднйи эмч сувилагч, эмнэлгийн инженерт багаж тоног төхөөрөмж дээр ажиллах сургалт хийсэн бөгөөд сургалтын хугацаанд амбулаторит 31 хүн үзэж оношлогоо, эмчилгээ хийхийн зэрэгцээ 5 хүнд нүдний болор солих хагалгаа хийсэн байна.


Алтайн хязгаараас сонордсон: Хас овогтой Гансүхийн Хосбаяр 

Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан:
Алтайн мэдээ