МСҮТ-ийн Гар бөмбөгийн тэмцээний шилдгүүд тодорлоо





Говь- Алтай аймгийн МСҮТ-ийн 2009 оны төгсгөчдийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн нь сургуулийн түүхийн ном гаргах гэж байгаатай холбогдуулан сургуулийн үйл ажиллагааг суртачлах, төгсөгчид сургуулиараа бахархах, найз нөхөдтэйгээ уулзах, хүүхэд насны дурсамжаа сэргээх, төгсөгчдийн эргэх холбоог бий болгох зорилготой ба уг тэмцээнд эрэгтэй 4 баг, эмэгтэй 8 багийн 100 орчим төгсөгчид оролцож шилдгүүдээ тодрууллаа.


Эрэгтэй гар бөмбөгийн төрөлд
Тэргүүн байр: Ч. Давааням ахлагчтай баг
Дэд байр:  У. Сайханжаргал ахлагчтай баг
Гутгаар байр: З. Бямбацогт ахлагчтай баг эзэлсэн бол эмэгтэй гар бөмбөгийн төрөлд


Тэргүүн байр:  З. Туулайхүү ахлагчтай баг
Дэд байр:  Ц. Төгсбилэг ахлагчтай баг
Гутгаар байр: Б. Болормаа ахлагчтай баг тамирчид тус тус шалгарсан ба
Эмэгтэй
"Тэгш тоглогч" -оор С. Алтайнхундага
"Шилдэг довтлогч"-оор Б. Болормаа
"Шилдэг холбогч"-оор Б. Баярмаа нар  эрэгтэй
"Тэгш тоглогч"-оор Б. Золжаргал
"Шилдэг довтлогч"-оор Э. Батбаатар
"Шилдэг холбогч"-оор Б. Жаргалсайхан нар тодров. 

Тэмцээний шүүгчээр МСҮТ-ийн биеийн тамирын багш Т. Баасандорж  ажиллаа. Шагналыг сургалтын менежер Б. Болормаа,   Н. Сэргэлэн , Д. Одгэрэл, Т. Баасандорж , н. Нарантуяа нар гардуулав.
 Энэ тэмцээнийг дараа жил Ч. Давааням ахлагчтай баг, З. Туулайхүү ахлагчтай баг  зохион байгуулахаар боллоо.

Алтайн хязгаараас сонордсон: Хас овогтой Гансүхийн Хосбаяр
  

Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан: