Дорнын зурхай 2019.06.07




-Аргын тооллын 6 сарын 7. Баасан (Сугар) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 4, хөхөгчин гахай, найралт эх-7 од, суудал огторгуй, мэнгэ 5 шар, түлэхийн барилдлагатай өдөр. Дашнямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:47.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад баян ноён болох, эрхтний хүч сайжрах маш сайн. Гэвч могой, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хонь, гахай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
- Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
Зурхайч: Л. Тэрбиш 
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан: