Дорнын зурхай 2019.06.08




-Аргын тооллын 6 сарын 8. Бямба (Санчир) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 5, улаан хулгана, үнэг-8 од, суудал ус, мэнгэ 4 ногоон, идэрийн барилдлагатай өдөр. Сарын цээр, модон хохимой, тэрсүүд өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:48.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул сарын цээр өдөр тул цээрлэвэл зохилтой.
-Луу, бич, хулгана, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
- Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
Зурхайч: Л. Тэрбиш 
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан:
Алтайн мэдээ