Дорнын зурхай 2019.06.10





-Аргын тооллын 6 сарын 10. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 8, шар бар, бага морь-10 од, суудал мод, мэнгэ 2 хар, үхэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:49.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад нас уртасна маш сайн. Гэвч бич, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Морь, нохой, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Дуган, шүтээн босгох, равнайлах, ад зэтгэрийг номхтгох, хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, суурь тавих, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, мал адгуус муулах үйлд сайн. Цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, ном эхлэн заалгах, худаг малтах, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, газар тариалангийн үйл, хувцас эсгэхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч: Л. Тэрбиш 
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан:
Алтайн мэдээ