Өрнийн зурхай / 12 орд / 2019/06/11



Хонь

Ихэнх хониныхонд санхүүгийн асуудлууд анхаарлын төвд байна. Гэхдээ оддын нөлөөлөл хувирамтгай байх тул танд ашиг орлого ч орч ирэх болно. Санхүүгийн асуудлууд болон төлөвлөгөө нь тайван аажуу замаар амжилтад хүрэх боломжтой. Аливааг чин сэтгэлээсээ хийх гэж оролдох нь үр дүнтэй гэдгийг одод зөвлөж байна. Ажлын тань ачаалал нэмэгдэх тул илүү цагаар ажиллахад бэлтгэлтэй байгаарай.

Үхэр

Хайртай хосуудын хувьд харилцаагаа цаашид тогтворжуулах том шийдвэр гаргаж магадгүй. Харин ганц бие хүмүүсийн хувьд бусдын анхааралд өртөх болно. Хэрэв та амьдарч буй орчноо шинэчлэхийг хүсэж байвал таатай учрал тохиох газрыг олж чадна. Олны дунд нээлттэй байж, таалагдсан хүнтэйгээ танилц.

Ихэр

Шинэ төсөлд сайн гаргалгаа олох магадлалтай өдөр. Чанартай болон сэтгэл татам бараанд дурладаг ихрүүд үзэсгэлэн худалдаа болон хямдралтай дэлгүүрээс сонирхсон зүйлээ олох болно. Өнөөдөр өмнө нь маргалдсан хосууд эвлэрэх болно. Хайр болон янаг амрагийн явдал дур хүслээр дүүрэн байх бололтой.

Мэлхий

Ирээдүйн санхүүгийн зорилтоо боловсруулах болон шинэ тактик хэрэгжүүлэх алхмаа гүйцэтгэх хэрэгтэй. Оновчтой арга барилаар эрч хүчээ сэргээх хэрэгтэй. Өөртөө тав тухтай байдлыг бий болго. Хэрвээ таны удирдлага таны ур чадварыг олж харж чадахгүй байвал таныг үнэлж чадахуйц өөр ажилд ор.

Арслан

Ажил хэргийн холбоотой хүмүүсээ өөрөөсөө холдуулахаас болгоомжил. Гадуур уулзалтад хол явах хэрэг гарна. Бэртэж гэмтэх эрсдэлтэй байгаа тул болгоомжтой бай. Тулгуур эрхтнээ гэмтээхээс болгоомжил. Хэрэв ажлын алдаа гаргавал удаан хугацааны турш санхүүгийн хямралд орох магадлал өндөр байна.

Охин

Бусдыг өөртөө татах чадвартай байна. Гадаад төрх дур булаам байх тул хайр дурлалд амжилтаар дүүрэн байна. Хайр дурлалыг тоглоом болгосон эрх чөлөөтэй ихэмсэг занг тань өөрчлөх эсрэг хүйсний хүний нөлөөнд орох болно. Хэт өөртөө бардаж байж алдаж гишгэхээс болгоомжил.

Жинлүүр

Орлого нэмэгдэнэ. Гэхдээ амжилтад хялбар хүрнэ гэж үгүй тул зорьсондоо хүрэхийн тулд урдаа байгаа аливаа бэрхшээлээс шантралгүй байх нь чухал. Мөн удаан бодсон төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй болж ч магад тул хянуур бай. Орлого санхүү нэмэгдэвч зөв, тооцоотой үрэх нь юу юунаас чухал байна. Саваагүй худалдан авалт хожим хүндрэл авчирна.

Хилэнц

Бодит байдлыг эрүүлээр дүгнэх нь сайн ч зөн билэг ч бас нэгийг хэлнэ. Өнөөдөр эрүүл мэндээ анхаар. Мацаг барих, элдэв хорт зуршлаасаа татгалзах өдөр. Мөрөөдөл бодит байдалтай тохирбол амьдралын зарчим тань тулгарсан асуудалд уян хатан хандах болно. Энэ өдөр зарим хүмүүсийн муу талыг таньж мэдэх боломж олдоно. Таны тэвчээртэй байдлаас цаашдын ажил хэргийн амжилт шалтгаална.

Нум

Санхүүгийн алдагдалд орж болзошгүй өдөр. Санхүүгийн буруу тооцоо хийх, хулгайд эд зүйлээ алдах, томоохон ашиггүй зарлага гарч магадгүй. Мөнгөөрөө найдвартай банканд хадгаламж нээх нь танд ашигтай байх болно. Үнэтэй зүйлс худалдан авах, эрсдэлтэй зарлага гаргахаас зайлсхийхийг зөвлөж байна.

Матар

Хуримталсан ажлаа эргэн харах ба ирээдүйн боломжоо ашиглах төлөвлөгөө зохиоход таатай үе. Зарим ажил дуусаагүй ч шинэ ажил эхлэх хэрэгтэй болно. Хайр дурлалын сэтгэл гонсойлгосон явдал танд муугаар нөлөөлнө. Зарим хүмүүст дорой зангийн илрэл нь өөрийн хүчиндээ итгэх итгэлийг сулруулна. Дотнын хүмүүс найз нөхдийнхөө дэмжлэгээс бүү татгалз.

Хумх

Өөрийгөө зоригжуулж идэвхжүүлэх өдөр. Ажил хэрэгт дэвшлүүд гарах бөгөөд зарим хүмүүс шинэ салбар луу амьдралаа хөтлөх болно. Од гарагс эд хөрөнгөтэй болох урам зоригоор таныг хангах болно. Удаан хугацаагаар гарч байсан зарлага тань хаагдах болно. Таны хичээл зүтгэлийн үр дүнд хуучин зээлүүд тань хаагдах бөгөөд санхүүгийн аюулгүй байдал сэргэх болно.

Загас

Хувийн амьдралд ч албаны ажилд ч олон шалгуурууд гарч ирэх бөгөөд та хийсэн зүйлүүдээ эргэн нэг харах хэрэг гарна. Цаг хугацаанд нь ажлаа хийж чадвал тэр нь том алхам байх болно. Ирэх хэдэн өдрүүдэд анхаарал болгоомжтой байж тохиолдож болзошгүй сайн муу аль ч гэнэтийн зүйлүүдэд бэлэн байгаарай.
Алтайн хязгаараас сонордсон: Хас овогтой Гансүхийн Хосбаяр 
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан: