Хэвлийн хөндийн мэс заслыг аймагтаа хийх боломжтой боллоо


Говь-Алтай аймагт Франц улсын “Аксион Монголи” ТББ-ын Нүдний мэс заслын эмч Dr Rene FRITSCH, Jean Claude Villon, инженер Jin , орчуулагч Бат-Эрдэнэ, Халиунаа гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй баг  7 хоногийн хугацаанд  манай аймагт ажиллаа. Франц улсын “Аксион Монголи” ТББ нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн мэс заслын тоног төхөөрөмжийг 100% үнэ төлбөргүй бэлэглэсэн хөрөнгө оруулалт нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Францын иргэдийн сайхан сэтгэлийн хандиваар боссон тус төхөөрөмжөөр Нэгдсэн эмнэлэгийн эмч нар Франц эмч нартай  хамтран хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг аймагтаа хийж байна.



Алтайн хязгаараас сонордсон: Хас овогтой Гансүхийн Хосбаяр 

Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан: