Дорнын зурхай 2019.06.12



-Аргын тооллын 6 сарын 12. Лхагва (Буд) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 10, цагаан луу, тэргүүн дагуул-13 од, суудал гал, мэнгэ 9 улаан, үл зохилдохын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:51.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Гэвч нохой, могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хулгана, бич, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Дуган шүтээн босгох, тахих үйл, эд юм бүтээх, эрдэм сурах, ураг садан болох, худалдаа хийх, өөрийн амьдралд тустай ажил хийх, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Цэрэгт мордох, модны үйл, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, лам болох, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.

Зурхайч лам: Л. Тэрбиш 
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан: