Өрнийн зурхай 2019.06.14


Хонь

Зөвхөн оюун ухаанаа хөгжүүлэхээс гадна биеийн хүч чадал дархлааг бас хөгжүүлэх хэрэгтэй. Ямарваа нэгэн шинэ зүйлийг хийхдээ урам зориг, хүсэл эрмэлзэл дүүрэн эхлүүл. Цаашид ямар салбарт ажиллахыг хүсэж байна, тэр мэргэжлийн чиглэлээрээ сурах хэрэгтэй гэдгийг санаарай. Өнөөдөр хэтэрхий их зүйлийг амжуулах гэж зүтгэснээс болоод бие махбод сульдаж магадгүй тул хэрвээ олон зүйлийг нэг дор амжуулах ёстой болбол урам зоригтой байхаас гадна эрүүл чийрэг бие бялдартай байх хэрэгтэй.

Үхэр

Ихэнх хүмүүсийн хувьд аз туршсан өдөр болно. Зүүд зөнтэй байна. Шинэ ажил эхлэх гэж байгаа бол урьдаас сайн тооцоолоорой. Дараа ихийг авахын тулд заримдаа өгөх ёстой болдгийг бүү март. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. Цаг уур гаднын нөлөөнд тохирох хоол хүнс хэрэглэ.

Ихэр

Өнөөдрийн сонголт тань бухимдал болон гомдол дагуулж болзошгүй. Ажил хэргийн уулзалтууд таны оролцоог буруу тийш хувиргаж магадгүй тул хэрвээ чухал мөч ирвэл сайн харж байх хэрэгтэй. Ярилцаж тохирсон ажил хэрэг хурдан бөгөөд эерэгээр шийдэгдэх болно. Таныг мөнгөтэйгөөс гадна аз жаргалтай болгох зүйл дээр төвлөр.

Мэлхий

Өнөөдөр эргэн тойрны уур амьсгал таатай болж ирэх бөгөөд олон нийтийн үйл ажиллагаанд оролцох нь өдрийг сайнаар өнгөрөөх хамгийн шилдэг арга болно. Хийгээгүй үлдээсэн зүйлсээ хийж дуусгаснаар эрх чөлөөг мэдэрнэ. Санхүүдээ бага зэрэг анхаарал хандуулснаар ашиг хүртэх боломжтой болно.

Арслан

Хайртай хүндээ дотоод ертөнцөө нээх хүсэлтэй байж магадгүй. Таны оюуны чадавх хурц байна. Энэ өдөр өөрийн мөн чанарыг тусгасан сонирхолтой зүйл хийх боломжтой. Өөрийн сэтгэлд тайван энх амгалан байдлыг бүрдүүл. Эрүүл мэнд анхаарлын төвд байх ёстой шүү. Архи дарс уух, амьтны гаралтай хоол идэхэд зохимжгүй.

Охин

Албан ажилд дарагдах өдөр. Хойш тавьсан ажил болон урьдын амласан амлалтаа биелүүлэх гээд таны өмнө маш их ажил овоорсон байна. Зав бага байсан ч оройн цагаар ч болов гэр бүлтэйгээ хамт бай. Ажил дуусахгүй үргэлжлэх бол гэр бүлийн халуун дулаан орчин нэг л мэдэхэд байхгүй болж магад.

Жинлүүр

Од эрхсийн нөлөө өнөөдөр таныг санхүүгийн хувьд ашигтай байлгах бололтой. Гэр бүлийн хүрээнд багахан хэмжээний баяр тэмдэглэх эсвэл ойр дотнын хүмүүсдээ гэнэтийн бэлэг бэлдэх хэрэгтэй. Таны сэтгэл санаа өөдрөг байгаа хэдий ч бусадтай харьцахдаа эелдэг хүлээцтэй бай.

Хилэнц

Энэ өдөр ажил дээрээ амжилттай байна. Хурдан сэтгэх чадвар, зохион байгуулах авьяас ажлаа хурдан бүтээх боломж олгоно. Үйлчилгээний салбарын хилэнцүүд бусдад дэмжлэг талархал хүлээн авна. Мөрөөдөл биелэгдэж болзошгүй ба та өнөөдөр өндөр зөн совин, урлагийн мэдрэмжтэй байна. Бага зэрэг хошигнолоор ажилдаа ч амьдралдаа ч өнгө нэмэх чадвар чухал.

Нум

Харилцаа холбооны бат бэх байдал шалгагдана. Бичиг баримт ба материаллаг үнэт зүйлстэй ажиллахдаа болгоомжтой бай. Санхүүгийн алдаа гаргах магадлал өндөр байна. Бодлогогүй амлалт өгөхөөс татгалз. Зугаа цэнгэл хөөлгүй орой эрт унтах нь таны амралтад дэм болно.

Матар

Шинэлэг сэргэлэн байх нь шавхагдаж буй тамир тэнхээг сэргээнэ. Сэтгэл гонсойх зүйл тохиолдсон ч энэ бүхэн сайнаар төгсөнө гэдэгт итгэ. Та амар тайван байх нь чухал. Өнгөрсөнд болсон зүйлсийн зарим нь  санаандгүйгээр сайнаар нөлөөлөх болно. Таатай дурсамж танд инээмсэглэлийг авчирна. Хайрын харилцаагаа сэргээхийг хүсэж байгаа бол зөвхөн хоёулханаа байх нь орчныг сонго.

Хумх

Өнөөдөр танд од эрхэс ойрын хугацааны бүх ажлыг үр дүнтэй төлөвлөхөд туслах болно. Та албан тушаал дэвшиж, үүрэг хариуцлагаа ч дээд зэргээр ухамсарлах болно. Таны уйтгар гуниг салхинд үлээгдсэн мэт ор мөргүй алга болох ба таны эргэн тойронд буй дотнын хүмүүсийн гуниг зовлон таны ачаар үгүй болох болно.

Загас

Аливаа зүйлийг бүтээх гэсэн оролдлого өндөр байх болно. Асуудлыг шийдвэрлэхдээ тайван ханд. Ажлын өдрүүд дуусаж байгаа үед танаас нэмэлт ажлуудыг шаардах болно. Бусдын алдаатай зүйлсээс болж бурууг нь та хүлээж авч магадгүй учраас үүнд хэт орооцолдох хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй. Түргэн хоолноос татгалзаж, шинэ эрүүл хүнс хэрэглэ.

  
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан: