Хур бороо орсоор


УЦУОШТ-ийн Алтай бороо-1,2 явуулын экспедицүүд 2019 оны 6 дугаар сарын 13-ны 12 цагт аймгийн нутаг дэвсгэрт орж ирж байгаа үүлний массд угтаж нөлөөлөхөөр гарсан. Бороо -1 экспедиц Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир сумын чиглэлд гарч үүлэнд нөлөөлснөөр аймгийн зүүн талын сумдын нутаг дэвсгэрийг хамруулж орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, Бороо-2 экспедиц Тонхил, Бугат, Төгрөг, Алтай сумын чиглэлд гарч үүлэнд нөлөөлснөөр аймгийн баруун талын сумдын нутаг дэвсгэрийг хамруулж орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор ажиллагаа явуулахаар гарсан.
Бороо-1 экспедиц 13-ны 18 цаг 03 минутанд Баян-Уул сумын Алтангадас багийн Бэрх уулын орчимд 2ш, 14-ны шөнө 01 цаг 22 минутанд Жаргалан сумын Завхан гол багийн нутагт 2ш, 14-ний өглөө 06 цагт Тайшир сумын Далан багийн нутагт 2ш пуужин тус тус харваж үүлэнд нөлөөлөх ажиллагаа явууллаа. Ажиллагааны үр дүнд аймгийн нийт нутгийн хамарч 13-14-нд шилжих шөнө хур тунадас орсон байна.


  
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан:
Алтайн мэдээ