Орон нутгийн замын хөдөлгөөний соёл-2019 аяны эхлэл...




Урин дулаан амралт зугаалгын эхлэж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл хүү чиглэгдсэн эрчим эрс нэмэгдэж, хөдөлгөөнд оролцогчдын  сахилга хариуцлагагүй болон МУ-ын  ЗХД-ийн зүйл заалтуудыг зөрчсөний улмаас тухайн зам, орон нутаг дахь зам тээврийн ослын тоо нэмэгддэг.
 Говь-Алтай аймагт 2019 оны эхний таван сарын байдлаар 10 зам тээврийн осол хэрэг бүртгэгдэж 11 хүн гэмтснээс 1 хүүхэд, 10 том хүн байсан бол 5 хүн нас барсан байна.
2018 оны эхний 5 сар харьцуулахад 30 хувиар гэмт хэрэг өссөн байна.
Орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох, тэдний хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол улсын хэмжээнд  "Орон нутгийн замын хөдөлгөөний соёл-2019  урьдчилан сэргийлэх" нэдсэн арга хэмжээг 2019.06.15-09.25 хүртлэх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Тус арга хэмжээний нээлтийг Говь-Алтай аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга н ахмад  Ч. Цогтбаяр, Авто тээврийн төвийн дарга С. Гантулга нар нээж үг хэллээ.
Алтай нутгийн иргэд, зон олон та бүхнийг замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.

Алтайн хязгаараас сонордсон: Хас овогтой Гансүхийн Хосбаяр 
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан: