Өрнийн зурхай 2019.06.18




Хонь

Харилцаандаа анхааралтай бай. Өдрийн хоёр дахь хагаст сэтгэл санаа маш сайхан байна. Мэргэжлийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад таатай өдөр. Хурим, аялал, амралт төлөвлөхөд тун таатай.

Үхэр

Таатай өдөр. Бэрхшээл нь таныг маш ашигтай зүйлд хүргэнэ. Шинэ үнэнийг олж илрүүлж, уран бүтээлийн потенциал ихээр өсөх өдөр. Шинэ танилуудтай болох нь таныг ертөнцийг өөрөөр харахад тусална. Амьдралдаа шинэ хүнийг оруулж ирэх эсэхээ та өөрөө шийд.

Ихэр

Аялахад таатай өдөр. Уран бүтээлийн онгод орно. Чухал харилцаанд бүү яар. Сайн мэдээ нь танд гэрэл гэгээ нэмнэ. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Өнөөдөр та шалтгаангүйгээр гуниг мэдэрч болох ч хорт зуршлуудаасаа татгалзаарай.

Мэлхий

Төлөвлөгөө гаргана. Гэхдээ эргэн тойрныхон таны төлөвлөгөөг дэмжихгүй. Материаллаг байдлаа дээшлүүлэх гэж хичээ. Хүлээж байсан шигээ үр дүнд хүрсэнгүй гэж бүү гомдолло. Амжилт танд бага багаар ирнэ.

Арслан

Өдрийн эхний хагаст амьдралын боломж дээшилнэ. Мэргэжлийн үйл ажиллагаа, найз нөхөдтэйгөө харилцах харилцаанд тун таатай өдөр. Таны ирээдүйд нөлөө үзүүлэх хүмүүстэй танилцаж магадгүй. Гэхдээ хүмүүст хэт их итгэх хэрэггүй.

Охин

Гэрээ хэлэлцээ амжилттай байж, таатай зүйлүүд тохиолдоно. Танаас хүч их шаардах ажилд оролцох бололтой. Нөхцөл байдлыг удирдан чиглүүлэхийн тулд болсон явдлыг тайвнаар хүлээж ав.

Жинлүүр

Амьдралд гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд алдаа гаргахаас болгоомжил. Жинлүүрийн эрэгтэйчүүдэд таатай өдөр. Эсрэг хүйсний хүнтэй сайхан харилцаа тогтоож магадгүй.

Хилэнц

Томоохон зүйл зохион бүтээх, гэрээ хэлэлцээ хийхэд таатай өдөр. Муугүй үе эхэлж байна. Шинэчлэлт хийх, эрч хүчээ зөв хураарилж, гарц олоход таатай өдөр. Гэртээ засвар хийж, оюун санаагаа хөгжүүлэхэд таатай.

Нум

Дотоод сэтгэлийн тэнцвэрээ олоход таатай өдөр. Амьдралын потенциал өндөр түвшинд байна. Ямар ч ажлыг нэг их эрч хүч гаргалгүйгээр хийнэ. Өдрийн хоёр дахь хагаст болгоомжтой байгаарай. Нөхцөл байдлыг өөрчлөх гэнэтийн уулзалт болж магадгүй.

Матар

Аялахад таатай өдөр. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажил бүтнэ. Таныг ажлын болон хувийн болзоо хүлээж байна. Хамт ажиллагч, гэр бүлдээ цаг заваа зориул. Өөртөө болон дотны хүмүүстээ зориулаад багахан баяр зохиосон ч болно. Хүүхдүүдтэй харьцах нь танд баяр баясгалан өгнө.

Хумх

Гэрийн багахан асуудлуудтай тулгарна. Амьдралын потенциалаа дээшлүүлнэ. Үйл явдлыг бодит өнцгөөс хар. Эрүүл мэнддээ анхаарч, даарахгүй байх хэрэгтэй. Бүрэн бөгөөд тайван амар.

Загас

Ажлын уулзалт, санхүүгийн гэрээ хэлэлцээ амжилттай байна. Шинэ ажил эхэлнэ. Эргэн тойрны хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ харилц. Сонирхолтой ажил, хувийн харилцаа маш үр дүнтэй байна. Хичээвэл бүх зүйл бүтнэ. 
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан: