Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг Ш. Раднаасэд санаачлаагүй нь тогтоогджээ



УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэх мэдээлэл үе үе цахим орчинд тардаг. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд УИХ-ын тамгын газарт хүсэлт гаргасны дагуу ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хувийн хэрэг, бусад материалыг судалсны дүнд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд санаачлаагүй байна гэсэн санал, дүгнэлт гаргасан байна. 
Бид хөөн хэлэлцэх хугацааг байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхэд хэн юу ярьсан талаар эргэж мэдээлэх болно.
Мэдээ таалагдсан:
altainews.mn таалагдсан:
Алтайн мэдээ